Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэнэ

Огноо: 2012-01-31

Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг зөвхөн Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар зохион байгуулаад зогсохгүй. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгж, уурхайчид бүгд оролцох аж. Тус ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүд гарсан ба сайдын тушаалаар энэ арга хэмжээг гардан гүйцэтгэх Ашигт малтмалын компаниудын захирлуудын нэгдсэн дэд комиссыг Ашигт малтмалын газар дээр томилжээ.

Дээрх төлөвлөгөөний хүрээнд уул уурхайгаа сурталчлах, үйл ажиллагааг нь хүмүүст таниулах чиглэлээр түлхүү анхаарах юм байна. Мөн салбарын чиглэл, чиглэлийн хурал зөвлөгөөн, эрдэм шинжилгээний бага хурал төдийгүй томоохон хэлэлцүүлгүүд өрнөх нь. Уул уурхайд хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй доогуур байдаг. Шагнал урамшуулал бараг байдаггүй. Тиймээс түүхт ойгоороо олон хүнийг шагнаж урамшуулахаар төлөвлөсөн байна. Уул уурхайн салбарынхан 90 жилд юу хийж бүтээснээ, ололт амжилтаа алдаа оноотой нь хамт дэнслээд, цаашид яаж ажиллах талаараа нэгдсэн нэг шийдэлд хүрэх гол зорилготой аж.

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
7