Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд
байгальд бага хэмжээгээр баяжигдсан байдлаар (цөөн тооны газар их
хэмжээгээр, хэдэн сая нэгжээр орд үүсгэн) тохиолддог. Энэ нь энгийнээр
хэлбэл газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр
хурдасанд болон уулын чулуулагт үүсдэг байна.
Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл
юм. Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15
орчим төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, Үл нийцлэгтэй
холбоотой ураны ордууд, кварц-гартаамын төрлийн конгломератын ураны
ордууд, Вулканик агуулагдах ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох
хэтийн төлөвтэй байдаг байна. 1789
онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд
Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн
байна. 1896 онд Францын физикч болон химич Склодовска-Сурае
(А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг
илрүүлсэн ажээ. Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь
хар тугалгаас бараг хоёр дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь
92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны
атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238,
уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд
нь элементийн цөм дахь протоны зарим тооноос хамаарч ялгаатай хэлбэр
төрхтэй боловч мөн нейтроны тоогоор ялгаатай). Байгалийн ураны ердийн
дээжид, хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох
изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор
0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234
изотоп эзэлдэг. Ураны торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн
үеийн судалгаагаар ураны агуулга 88.15% (уранинит буюу настуран)-аас
0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай нийт ураны 249н эрдэс бий гэж
үзэж байна.
Ураны Ерөнхий үзүүлэлт
Нэр, тэмдэг, дугаар Уран, U, 92 элементийн категор актинид бүлэг, орчил, блок n/a, 7, f стандарт атомын жин 238.02891(3) гр мол−1 электроны хэлбэр [Rn] 5f3 6d1 7s2 электрон бүрхүүл 2, 8, 18, 32, 21, 9, 2 (зураг) Физикийн шинж чанарууд фаз хатуу хувийн жин (нягт) 19.1 гр см3 шингэний нягт at m.p. 17.3 гр см−3 хайгалх үзүүлэлт 1405.3K, °F 1132.2°C, 2070 буцлах үзүүлэлт 4404K, 4131°C, 7468 °F хайлшны дулаан 9.14 кДж•молекул−1 ууршилтын дулаан 417.1 кДж•молекул−1 дулааны багтаамж (25 °C) 27.665 жоульмолекул−1•K−1 Даралттай уур P/Pa 1 10 100 1 k 10 k 100 k at T/K 2325 2564 2859 3234 3727 4402 Атомын шинж чанарууд Исэлдэл 6, 5, 4, 3[1] ( идэвхгүй үндсэн исэл) сөрөг электрон 1.38 (Pauling scale) ионжуулсан электрон 1st: 597.6 кДж•молекул−1 2nd: 1420 кДж•молекул−1 атомын радиус 156 pm ковалентын радиус 196±7 pm Ван-дер Воолсын радиус 186 pm Бусад үзүүлэлтүүд талстын бүтэц жишүү дөрвөлжин соронзон чанар пара-соронзон цахилгаан эсэргүүцэл (0 °C) 0.280 µΩ•m дулаан дамжуулах (300 K) 27.5 W•m−1•K−1 дулаан нэмэгдүүлэх (25 °C) 13.9 µm•m−1•K−1 дууны хурд (нарийн саваа хэлбэрт) (20 °C) 3155 m/s бага модуль 208 GPa огтлолын модуль 111 GPa Bulk modulus 100 GPa пуассоны интеграл 0.23 CAS бүртгэлийн дугаар 7440-61-1
infomine.mn
|