"Монголчууд цємийн эрчим хvчний станцтай болохоор зэхэж, бэлтгэлээ
базааж эхэлжээ. Энэ нь гурван сая орчим хvн амтай тэдний хувьд
ядуурлаас ангижрах гарцын нэг юм" хэмээн "Ройтерс" дамжуулсан. Англиуд
ийн мэдээлэхээс ємнє Засгийн газар Vндэсний хєгжлийн тєлєвлєгєєнийхєє
дагуу эл станцыг 2015 он гэхэд барихаар зэхэж буйгаа зарласан, "Зvрх"
нь хариугvй зогсох дєхсєн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийг цємийн эрчим хvчний ганц
станц орлох чадалтай. "Бид энэ ажлаа маш эртлэн дуусгах учиртай, Бид
яарч байна" хэмээн Цємийн энергийн газрын дарга С.Энхбат "Ройтерс"-т
ярьжээ. Гэхдээ єнєєх станцын гол тvлш зєєлєн шар бялуугаа уул уурхайн
ямар гиганттай хуваах тухай сэдэв нээлттэй хэвээр, Иймд ноён Эл
Барадэйн айлчлал ашигт малтмалын хайгуулын аваргуудад Монголын ураны
салбарын "бойжилт"-ын дараагийн шатыг таниулах ЭХО нь байв. Франц,
Канад, Америк, Австрали, Орос, Хятад, Япон.,, хамтрах хvсэлтэй
тvншvvдээс сонголтоо хийх цаг бидэнд ойртсоныг тэрээр ийн гэрчилжээ. Єнгєрсєн хоёрдугаар сарын 11-нд Засгийн газрын хуралдаанаар ураны эрэл
хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллах тєрийн ємчит
"МонАтом" ХХК-ийг байгуулсан билээ, Сvvлийн нэг сард ОХУ-ын "РосАтом",
Японы "Мицуй", "Мару-бени", Францын "Арева" зэрэг компанийн тєлєєлєл
Засгийн газартай уулзаж, байр сууриа илэрхийлсээр, Ялангуяа, єнгєрсєн
сард манай улсад айлчилсан ОХУ-ын Ерєнхий сайд В.Путин цємийн эрчим
хvчний салбарт хамтрах vлэмж сонирхолтой байгаагаа илэрхийлээд буцсан.
Энэ тохиолдолд ураны салбар дахь Монголын хамтрагч нь хэн байх вэ.
Зарим судлаач "Vндсэн зах зээл урд хєршид байгаа. Одоогоор хамтрагч нь
тэр байвал зvгээр гэхэд эрт байна. Гуравдагч хєршийн хувьд хєрєнгє
оруулах болбол зардал єндєртэй байх магадлалтай" гэж МУИС-ийн Олон
улсын харилцааны сургуулийн багш Л.Баясгалан ярьсан юм.
Хятадын хувьд эрчим хvчний хэрэглээ нь улам єсч байгаа учир цємийн
эрчим хvчний хамгийн том худалдан авагч нь болох тєлєвтэй. Атомын
цахилгаан станцуудынхаа тоог ойрын хугацаанд 10 гаруйгаар єсгєх бодлого
баримталж байгаа нь ч ерийн хэрэг биш аж. Ураны олборлолтын салбарт
Канад нэгдvгээрт бичигдэж байна, Урд хєршийнхний маань гол ханган
нийлvvлэгчдийн бас нэг нь. Иймд ураны газрын зурагт шинээр бvртгэгдсэн
Монголд хєрєнгє оруулж, зардлаа багасгахаар хятадууд тооны машинаа
сугавчлан адгах нь мэдээж. Оросууд ч тэднээс дутахгvй нь ойлгомжтой.
Гэвч Оюутолгой, Тавантолгойн шуугианд дарагдаад, Засгийн газар хэнтэй
"бэлзэг" солилцох нь одоо хэр нь тодорхойгvй байна. Хэний талд шийд
гарч, vр дvн нь ямар байх бол.
Ж.Цогзолмаа
|