Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » Дэлхийн зах зээл дээр ханшийн үзүүлэлт тогтворгүй байна.

Дэлхийн зах зээл дээр ханшийн үзүүлэлт тогтворгүй байна. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт дэлхийн таваарын болон хөрөнгийн биржүүд дээр ханшийн өсөлт ихээхэн ажиглагдсан ч үүнд тайвширах хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.Тэгвэл зарим эдийн засагчид дэлхийн эдийн засаг сэргэж байна гэсэн таамгийг яаран хийж байгаа нь ойртон ирж буй гэрэл гэгээг бүдгэрүүлэх аюултай аж. Сүүлийн хэд хоногт түүхий эдийн экспорт эрхлэгчид нэлээд ааш сайтай байх болж. Учир нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нефтийн ханш байнга өсөлттэй байгаа нь энэ. 2008 оны гуравдугаар сарын 17-нд 1 унци алтны үнэ түүхэндээ анх удаа 1030,80 ам.доллар болж өссөнөөс хойш
аравдугаар сарын сүүлээр сүүлийн 13-н сарын хувьд хүрсэн хамгийн бага үзүүлэлт болох 680 ам.доллар хүрч унасан бол өнгөрсөн хугацаанд 302,3 ам.доллараар өссөн үзүүлэлтэй байна.
Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 1 унци алтны үнэ өмнөх өдрийнхөөс 16,7 ам.доллараар өсч 982,3 ам.доллар болжээ. Харин баасан гарагт 1 унц алтны үнэ өмнөх өдрийнхөөс 19,7 ам доллараар буурч 962,6 ам.доллар болсон нь тус өдөр АНУ-ын ажилгүйдлийн түвшин тавдугаар сарын байдлаар 9,4 хувь болж өссөн мэдээ зарлагдсантай холбон тайлбарлагдаж байна. Тэгвэл өчигдрийн байдлаар алтны ханш бага зэрэг суларсан байна. өмнөх өдрийнхөөсөө 1,36 хувиар буурч 949,7 ам.доллар болсон байна. Алтны үнийн хэлбэлзэл нь хөрөнгийн зах зээлийн индексүүд, түүхий нефть болон ялангуяа гол гол валюттай харьцах ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс ихээхэн хамаарч байна. Тодорхой жишээ дурдвал өнгөрсөн сард ам.долларын индекс дөрвөн хувиар буурах үед алтны үнэ 6,4
хувиар өсөж байсан юм. Нефтийн хувьд мөн л байнга өсөлттэй байснаа сүүлийн хоёр өдөрт бууралт гарчээ. Өчигдрийн байдлаар өмнөх өдрийнхөөсөө 1,92 хувиар буурч 67,15 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт нэг баррель нь 70 ам.долларт хүрээд байсан нефтийн ханш сулрах болсон нь ОПЕК олборлолтоо нэмэгдүүлээгүй. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Саудын арабд айлчлахдаа нефтийн үнийг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах талаар ярилцсан зэрэг нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.Тэгвэл зарим мэргэжилтнүүд эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа болохоор нефтийн ханш аравдугаар сар гэхэд нэг баррель нь 80 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Хэрэв өвгөрсөн долоо хоногийнх шиг өсөлттэй байвал нэг сарын дотор л 80 ам.долларт хүрэх төлөв ажиглагдаж байгаа юм.





Уншсан тоо: 267   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.