Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » МАХН Тавантолгой тийш давшилтаа эхлэв
-МАХН-ынхан "ах"-ын даалгаврыг гүйцээдэггүй юм гэхэд "Тавантолгойг ашиглалтад оруулах стратеги төлөвлөгөө гаргаж Эх орны хишиг хүртээх замыг нээсэн" гэсэн авторын эрхтэй хоцрохоор бужигнаж эхлэв бололтой-

МАХН сүүлийн өдрүүдэд Тавантолгойн орд тийш шуурхайлан давшиж эхлэв. Яг л социализмын МАХН төвтөй төрийн үеийн Улс төрийн товчоо шиг бүх чиглэлээр фронт нээж, Тавантолгойн бүтээн байгуулалтыг яаравчлахаар болжээ. Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөс өмнө, гадаадын хөрөнгө оруулагчдад хандан анхны үгээ хэлэхээс нь урьтаж МАХН-ын нэр дээр Тавантолгойн ордын эзэмшлийн "автор"-ын эрхийг наахаар түргэвчилж байна.

УИХ дахь МАХН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн ээлжит хаалттай хуралдаанаараа Тавантолгойг эзэмших стратеги төлөвлөгөөгөө ярилцжээ. Тэдний төлөвлөгөө ёсоор уг ордын эхний ээлжийг 2010 оноос, хоёрдугаар ээлжийг 2011 оноос ашиглалтад оруулж 2012 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах аж. Түүнд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг ч тооцоолжээ. МАХН-ын Удирдах зөвлөл долоо хоногийн дундуур хуралдаж, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ. Хамгийн гол нь Удирдах зөвлөлийн хуралдаан болж байхад МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр эзгүй байв. Даргын эзгүйд тийм чухал сэдэв хэлэлцсэнийг бодоход МАХН-ын номер нэг асуудал Тавантолгой болжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээгүй байхад МАХН дангаараа Тавантолгойн ашиглалтыг түргэвчлэхээр давшилтаа эхэлсэн нь сонирхолтой байгаа юм. Шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхны ажлын нэг нь уул уурхайн стратегийн ордуудыг эргэлтэд оруулах асуудлыг гацаагаад буй саадыг арилгах явдал гэдгийг ойрын эх сурвалж нь хэлж байгаа. "Гаднынхан Оюутолгой, Тавантолгойн ордуудын гэрээг байгуулахыг удаагаад байгааг буруу ойлгоод байна. Төрийн механизм, сөрөг хүчин нь гэрээг батлах ажлыг гацаагаад байна гэсэн маягийн ойлголт бий. Гэтэл яг гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүсийн ард хэсэг бүлгийн сонирхол хутгалдчихсан. Олигархиуд цаанаа нэгдчихээд өөрийнхөө ашиг сонирхлыг тэнд тусгах гээд янз янзын юм хийгээд байна. Энэ л гэрээ байгуулахад гол садаа болоод байгаа. Олигархиудыг, авлигын сүлжээг задална гэдэг бол манай нэр дэвшигчийн сонгуулийн гол амлалт байсан. Одоо хөрөнгө оруулагчид айх зүйлгүй болсон. Бүх зүйл хуулийн дагуу болно. Буруу хазгай хийсэн зүйлийг задална" гэж Ардчилсан намын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар ярилцлага өгөхдөө хэлсэн билээ. Үүнээс түрүүлж МАХН Тавантолгойн ордын талаар Оросын талтай хийсэн тохироогоо хэрэгжүүлэхээр яарсан байж мэдэх юм.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин өнгөрсөн тавдугаар сарын 13-нд Монгол Улсад хагас өдрийн айлчлал хийхдээ Тавантолгойн нүүрсний ордыг эзэмших сонирхолтой гэдгээ илэрхийлж, уг орд тийш төмөр зам нэн яаралтай тавихад Оросын тал бэлэн гэдгийг Тээврийн сайд И.Е.Левитин хэлж байв. МАХН-ын мандаттай Ерөнхийлөгч, МАХН-ын гишүүн УИХ-ын дарга, МАХН-ын дарга Ерөнхий сайд нар, дан МАХН-ын гишүүдээс бүрдсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн Оросуудад "ОК" гэсэн хариу өгсөн нь тодорхой.

Оросын сайтууд дээр тухайн үед гарсан мэдээллүүдээс энэ уур амьсгалыг төвөггүй мэдэрч болохоор байв. "Монголчууд нүүрс, уранаа манайд өглөө","Монголын тал төмөр зам, Тавантолгойгоо найр тавилаа" гэсэн гарчигтай мэдээллүүд үүнийг нотолно. Гэтэл ердөө 11 хоногийн дараа улс төрийн нөхцөл байдал тэдний санаанд оромгүйгээр өөрчлөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуульд ялсан нь Оросуудын "халаасандаа хийчихлээ" гэж бодож байсан Тавантолгойн асуудлыг эвгүй болгосон хэрэг.

ОХУ -ын "Реново", "Базовый Элемент", "Газпром" компаниуд хамтарч консерциум байгуулан Тавантолгойн төсөлд оролцох саналаа бүр 2006 оны зун Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Ерөнхий сайд асан М.Фрадковоор уламжлуулж байв. Тэр саналыг В.Путины сарын өмнө хийсэн айлчлалаар мөн дайлгасан. Гэтэл үүний цаана Австралийн ВНР ВILLITon, БНСУ-ын 11 компанийн хамтарсан KОРЕС консерциум, АНУ-ын "Пибоди энержи", Японы "Мицуи", "Иточү", "Сожиц", "Марубени", "Сумитомо" корпорацийн нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стиил энд Поавер", Бразилийн "Вале" компани сонирхлоо илэрхийлжээ. Хятадын "Шинхуа энержи" групп санал, төслөө ажлын хэсгийнхэнд өгсөн дуулддаг. Шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр компани, консерциумуудын дунд нээлттэй өрсөлдөөн зарлахыг санал болгох нь мэдээж. Харин МАХН-ынхан "орос ах"-ын захиасыг биелүүлж чадахгүй байх вий гэж мэгдэж суугаа. АНУ-аас төмөр замд үзүүлэх байсан 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас татгалзан байж хойд "ах"-ын 1000 хуучин вагоныг өндөр үнээр худалдан авч, бас болоогүй Тавантолгой тийш нэн даруй төмөр зам тавиулах саналыг зөвшөөрснийг хэлэх үү.

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөд гуравхан хоног үлдлээ. Харин МАХН-ынхан "ах"-ын даалгаврыг гүйцээдэггүй юм гэхэд "Тавантолгойг ашиглалтад оруулах стратеги төлөвлөгөө гаргаж Эх орны хишиг хүртээх замыг нээсэн" гэсэн авторын эрхтэй хоцрохоор бужигнаж эхлэв бололтой.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Уншсан тоо: 257   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.