Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » С.Баяр: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпорацийн дэд ерөнхийлөгч Ван Дунжиныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “2009 онд Петро Чайна Дачин Тамсаг ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөн хайгуул, үнэлгээ, ашиглалтын ажил болон цахилгаан эрчим хүч, замын дэд бүтэц зэрэг ажилд нийт 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дэмжиж байна. Ялангуяа 2010 оноос Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны үр ашигтай нээлт зарлаж, үйлдвэрлэлийн олборлолт эхлүүлэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор цаашид өөрийн оронд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа тул манай улсын Газрын тосны агентлагтай хамтран судалгаа хийж ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй” гэсэн юм.

Ноён Ван Дунжин хэлэхдээ “Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дөрвөн жилийн хугацаанд 550 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2,3 сая баррель газрын тос туршилтын байдлаар олборлон, Монгол улсын төсөвт 40,4 тэрбум төгрөгийг оруулаад байна. Цаашид манай компани одоо хайгуул хийж байгаа талбайдаа хайгуулаа үргэлжлүүлэх, боловсруулах үйлдвэр барих, дамжуулах хоолой зэрэг олон асуудлуудаар судалгаа хийж, хамтарч ажиллах сонирхолтой байна” гэв.

Хариуд нь “манай улсын газрын тосны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд талархаж байна. Монгол Улсын Засгийн газар газрын тосны салбарын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх болно” гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газрын ХМА-тай хамтран бэлтгэв.

Уншсан тоо: 187   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.