Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » “Бороо гоулд” 2.3 тонн орчим алт олборлосон эсэх нь тодорхойгүй байна
“Бороо гоулд” ХХК-ийн талаархи элдэв мэдээлэлд бодитой, нэг мөр ойлголт өгөх зорилгоор УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа. Бороогийн алтны уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж, шалгасан дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан шалгалтын баг танилцуулж, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Наранхүү, ТББ-уудын төлөөлөл, “Бороо гоулд” ХХК-ийн холбогдох хүмүүс байлцав. Тус компанийн шилжүүлэн авсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамаарах шороон ордны нөөцийн хөдөлгөөний талаар ямар ч тайлан, мэдээ ирүүлээгүй нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэлтэд  дурджээ.
Тодруулбал, “Бороо гоулд”-ын шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлүүд болох ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн Их Даширын алтны шороон ордын тодорхой блокуудад хамаарах 817, Нэргүй хөндийн алтны шороон ордод хамаарах 288.85, Ар хөндийн алтны шороон ордод хамаарах 70.88 кг болон Бороогийн үндсэн ордын С1-8 блокт хамаарах 1.25 тн буюу нийт 2.3 тн орчим алтны нөөцийг олборлосон эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уурхайн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Мөн тус компани технологийн шинэчлэлт хийж, нуруулдан уусгалтын үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөлгүй ажиллуулан 1222 кг алт олборлосон гэж дүгнэлтэд дурьдсан нь анхаарал татаж байсан юм. Үүнээс гадна баяжуулсан уусмалын хамгаалалтын плёнк цоорсон нь хөрсийг цианитаар бохирдуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэжээ. Шалгалтын дүнг танилцуулсны дараа шалгасан мэргэжлийн байгууллага, шалгалтын бүрэлдэхүүнд багтаж, хяналт тавьсан иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болоод шалгуулсан компанийн зүгээс тайлбар сонссон юм.

Төрийн захиргааны байгууллагын хувьд хэлэх зүйлгүй гэсэн ч иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлел байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат:
-2007 оны наймдугаар сард “Бороо гоулд” ХХК-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд сүүлчийн өөрчлөлт орсон. Компанийн нийгэмд сурталчилж байгаагаар ямар нэг татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээ больсон гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Яагаад гэвэл зөвхөн аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны телбөрийн өөрчлелт орсон болохоос биш    2000   оны   тавдугаар   сард    орсон өөрчлөлтөөр тухайн үед үйлчилж байсан бүх татвар хураамжийг царцаасан нь үйлчилсээр байгаа. Тухайлбал, газрын болон усны төлбөрийн асуудал 1998 оны хэмжээгээр төлөгдсөөр байгаа. Усны төлбөрт миллиард шахуу төгрөгийн зөрүү гараад байгааг УИХ анхаарах хэрэгтэй. Нуруулдан уусгалтын үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөлгүй ажиллуулан 1222 кг алт олборлосон нь хууль зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдсоор байхад Сангийн яаманд дахин шалгахаар даалгаж байгааг ойлгохгүй байна. Нөхөн сэргээлт хийх зураг, төсөл нь ч батлагдаагүй байгааг анхаараххэрэгтэй.
Харин шалгуулсан компанийн Ерөнхийлөгч Жон Казаков “Бороо гоулд”-ын эсрэг олон сонирхолтой сөрег зүйлс, гүтгэлгийг сонслоо. Бид хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хяналт, шалгалтад үргэлж бэлэн байдаг” гэсэн юм. Ингэж хоёр талын тайлбарыг сонсох явцад ямар нэг байдлаар өөрсдийгөө хамгаалах гэсэн ширүүхэн мэтгэлцээн болж хувирахаар байв. Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр “Бороо гоулд”-ыг хуулийн дагуу тайлбар хийж байна гэдгийг ч тэмдэглэсэн. Гагцхүү энд мэтгэлцэх бус мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, үнэлгээ хэсэг хугацааны дараа бэлэн болохыг хүлээх хэрэгтэй аж. Тэгээд ч үндсэндээ нөөц нь дуусч буй ордыг тойрч ингэж маргалдах бус ид яригдаж буй дэлхийн хэмжээний томоохон орд газруудаа ашиглахдаа   алдаагаа сургамж болгон ашиглах хэрэгтэйг онцолсон юм. Тиймээс ч “Бороо гоулд”-аас олон арав дахин том хөрөнгө оруулалтын ажил эхлэхэд манайхан хяналт шалгалт, боловсон хүчин, техник хэрэгсэл гээд бүхий л талаараа бэлэн эсэхийг анзаарах хэрэгтэй гэв. Харин ажлын хэсгийнхэн шалгуулсан талынханд хандаж бараг хүсэлт гэмээр нэг зүйл тавьсан нь усны төлбөрийн асуудлыг эргэж харах тухай байв. Өөрөөр хэлбэл, тонн усыг зургаан тегрөгөөр авдгаа ирээдүйд хөрөнгө оруулалт, нийгэмд эерэг хандлага төрүүлэх үүднээс өөрчлөх санал тавьсан юм.

Б.НОМИН

Уншсан тоо: 204   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.