Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » Нанси Содерберг: Оюутолгойн гэрээг батлахгүй удах тусмаа Монгол Улс олох ашгааса
АНУ-ын зохиолч, Флоридагийн Их Сургуулийн хүндэт эрдэмтэн Нанси Содербергийг Монголд хоёр дахь удаагаа ирээд байхад нь ярилцлаа. Нанси Содерберг нь 2001-2002 онд Нью-Йоркод төвтэй зөрчилдөөнөөс сэргийлэх төрийн бус байгууллага болох International Crisis Group-ийн Олон талт хэрэг эрхлэх газарт дэд Ерөнхийлөгчөөр, мөн АНУ-ын Цагаан ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Гуравдугаар нарийн бичгийн даргаар (1993-1996), НҮБ дахь Элчин сайдын зэрэгтэй дэд төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Тэрээр төрд зүтгэхээсээ өмнө Сенатор Эдвард М.Кэннэдигийн Гадаад бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бол өнгөрсөн хугацаанд Барак Обама, Жонн Кэрри, А.Гор, Билл Клинтоны сонгуулийн кампанит ажилд бодлогын удирдах албан тушаалтнаар ажиллаж, өөрийн улс орны улс төрд 20 жилийн туршид идэвхтэй оролцсоор ирсэн байна.

Элчин сайд Нанси Содерберг нь “Хөгжил дэвшлийн төлөвлөгөө” болон “Дэлхий Америкаас юу хүснэм, харин бид юу хүснэм” хэмээх шинэ номоо 2008 оны долдугаар сард хэвлүүлжээ. Тэрээр Гадаад хэргийн зөвлөлийн гишүүн, Concern Worldwide-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Америкийн Гадаад бодлогын үндэсний хороо болон Таннебаум төвийн зөвлөх бүлгийн гишүүнээр тус тус ажилладаг. 2002 онд Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг түүнийг Нью-Йорк хотын эгч дүүс хотуудын хөтөлбөрийн Ерөнхийлөгчөөр томилсон. Нанси Содерберг энэ ажлаа 2006 оны нэгдүгээр сар хүртэл хийсэн юм. Түүнчлэн  Колумбын их сургуулийн олон улс, Төрийн удирдлагын сургуульд туслах профессороор ажиллаж байсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх сонин, сэтгүүлд тогтмол нийтлэл бичиж, ярилцлага өгөхөөс гадна үндэсний болон олон улсын телевиз, радиод мөн тогтмол тойм хөтөлдөг нэгэн аж.

Нанси Содерберг Монголын сонин хэвлэлд өгсөн ярилцлагын эхэнд “Монгол Улс ардчиллын замаар 20 жил хөгжиж байгаа бол АНУ ийм замыг сонгоод 200 жилийг өнгөрөөжээ. Манай улс  ардчиллын баялаг түүх, арвин туршлагатай учраас ардчиллыг шинээр хөгжүүлж буй улс орнуудад тусалж дэмжихийг хичээдэг юм. Монголчуудын хувьд энэхүү сонгосон зөв замаараа хөгжиж улс орноо цэцэглэн хөгжүүлээсэй. Тухайн бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлж буй орон гэдэг утгаар Монгол Улсыг АНУ дэмжиж байдаг. Монголын Гадаад харилцааны сайд С.Батболд саяхан АНУ-д албан айлчлал хийж, манай  орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзсан. Талууд хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө мэрийж ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Мөн Монголын Засгийн газар Ирак руу цэргээ илгээсэнд америкууд бид талархдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар хөгжил дэвшлийнхээ төлөө зөв шийдвэр гаргаасай  гэж хүсдэг гэв. Тэрээр МонголД хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Энэ удаа манай төр, засгийн тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзсан байна. Мөн “Дэлхийн өсөлт” байгууллагаас Монгол орны эдийн засгийн хөгжлийг шат ахиулахад ихээхэн анхаарч, Оюутолгой төслийг хэрэгжүүлэх талаар хөндлөнгийн дүн шинжилгээ хийж ажиллаж байгаад талархаж буйгаа хэлсэн юм. Ингээд эрхэм Элчин сайдтай хийсэн ярилцлагаа толилуулъя.

  -Таныг Ерөнхийлөгч Билл Клинтоны үед дипломатаар ажиллаж байсан гэж сонссон. Бас шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид болон түүний гадаад бодлогын зөвлөхөд нь зөвлөгөө өгдөг гэдгийг мэдэх юм. Ерөнхийлөгч Обамагийн Зүүн хойд  Азид баримтлах гол чиглэлүүд юу вэ?

-Зүүн хойд Азийн нутаг бол АНУ-ын хувьд их чухал бүс нутаг. Эдийн засгийн талаасаа ч, аюулгүй байдлын талаасаа ч. Аюулгүй байдал талаасаа гэдэг нь хойд  Солонгосын асуудал. Хойд Солонгостой холбоотой хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс нэлээд чухал хувь нэмэр оруулах боломж байгаа. Яагаад гэвэл хойд Солонгостой найрсаг харилцаатай байгаа цөөн хэдэн орны нэг нь Монгол Улс. АНУ-ын хувьд Өмнөд Солонгосын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлдэг. Бид Өмнөд Солонгос улсад аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхээр 30 орчим мянган цэргийн албан хаагчдыг хилийн дагуу байрлуулсан байдаг. Хойд Солонгосын хувьд та бүхэн мэдэх байх. Нэлээд хүндрэлтэй асуудлууд үүсгээд байгаа. Пуужин хөөргөсөн гээд л. Төрийн эрх нь эцгээс хүүд шилжиж байгаатай холбоотой гарч байгаа асуудал байгаа байх. Эдийн засгийн утгаараа Зүүн хойд Азийн бүс нутаг АНУ-ын сонирхлыг их татдаг. Хятад, Солонгос, Япон гээд эдийн засгийн өндөр хөгжилтэй улс байна. Тэгэхээр энэ бүс нутгийн Монгол Улстай хамтран ажиллах шаардлага АНУ-д байгаа.

-Та манай Гадаад харилцааны сайд С.Батболдыг АНУ-ын Засгийн газрын болон Конгрессын гишүүдтэй танилцуулах зоогийг Вашингтонд зохион байгуулсан гэлээ. Манай улсын Гадаад харилцааны сайдыг АНУ-ын Конгрессын гишүүд яаж хүлээж авсан бэ?

-Монгол Улсыг төлөөлж байна гэдэг утгаар нь маш сайхан хүлээж авсан. Ер нь америкуудын хувьд Монгол Улстай сайн харилцаатай байх ёстой гэдгийг өндөр төвшинд ойлгодог. Монгол Улстай олон асуудлыг  тодорхой хэлэлцэж ярилцан шийдвэрлэх сонирхол их бий. С.Батболд сайд ч хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Мөн Гадаад харилцааны сайдыг айлчлах үеэр  АНУ-ын Сенатын зүгээс тогтоол гаргасан. Энэ тогтоолд  Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхийн тулд  тодорхой ажлууд хийж, шат ахиж байгаад нь талархал илэрхийлээд, цаашид эдийн засгийн хөгжлийн тал дээр нээлттэй бодлогыг  хөхиүлэн дэмжих байх гэдгийг илэрхийлсэн. Ер нь АНУ-ын Сенатын зүгээс иймэрхүү тогтоолыг маш цөөн тохиолдолд гаргадаг. Энэ тогтоол гаргаж байна гэдэг нь Монгол Улсад хэрхэн хандаж байгаагийн тод илрэл юм.

-Та өнгөрсөн жил “Хөгжил цэцэглэлтийн төлөө” нэртэй ном бичжээ. Та манай орны хөгжил цэцэглэлтийн талаар ямар бодолтой явна вэ?

-Тиймээ. Би өөрийнхөө ажлын туршлага, мэдлэг дээр үндэслэн ийм нэртэй ном бичсэн. Гэхдээ номоо монгол хэлээр орчуулж хараахан чадаагүй. Монгол Улсын хувьд өөрийн нөөц боломж, баялгаа ашиглан тодорхой, шийдвэртэй алхмууд хийвэл хөгжих ирээдүй байгаа. Одоогоор Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд түлхэц өгөх гол салбар бол уул уурхай юм. Харин Оюутолгой төслийн явц таван жил орчим үргэлжилж байгаа нь дэлхий нийт ялангуяа хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Тэгэхээр хөрөнгө оруулалт удааширч байгаа явдал нь хөгжлийг чөдөрлөж, өөрөөр хэлбэл, хөгжлийг хурдацтай урагшлуулахад хамгийн том чөдөр тушаа болж байна гэж ойлгож болно. Монгол орон энэ төслийг хэрэгжүүлэхгүй удаашруулж байгаа нь өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэсэн үг. Тиймээс улс орныхоо хөгжил, эдийн засагт тустай энэхүү төслийг богино хугацаанд хэлэлцэж тохиролцоонд хүрч, хэрэгжүүлэх хэрэгтэй.  Уул уурхайн томоохон хэмжээний төслийн хэлэлцээрийг хийхдээ дэлхийн хамгийн өндөр техник технологийг оруулж ирэхэд анхаарах ёстой. Үүний дараа өөр бусад ажлыг дэс дараатай хийгээд явах нь зөв байдаг.

-Байгалийн баялгийн талаар асуудал хөнддөг судлаачаас Оюутолгойн гэрээний талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Гадаадын олон судлаачид  Оюутолгойн гэрээ нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулна гэж дүгнэсэн байдаг.  Засгийн газар олон сар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг бэлтгэн хийсний эцэст шинээр засварласан гэрээг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Та энэ шинэ гэрээний талаар ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хараахан үзэж амжаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, заалтыг нэг их сонирхоогүй гэсэн үг л дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа нөхцөлүүдийг гэрээнд оролцогч хоёр тал үзэж, хэлэлцээрийг тохиролцох учиртай. Судлаачийн зүгээс гэрээ батлах үйл явц маш удаан байгааг хэлмээр байна. Үүнийг удаашруулж болохгүй. Ингэх тусам их зүйл алдана шүү. Хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаасаа аль болох яаравчлах хэрэгтэй. Магадгүй улс төрийн болон бусад шалтгаанаас үүдэн удааширч байгаа биз. Гэхдээ Монголын төр, засгийн удирдлагууд зоригтой алхам хийх хэрэгтэй.  Шийдэмгий хандвал алдсанаа нөхөх боломжтой шүү. Миний дүгнэснээр гэрээнд оролцогч талууд хэлэлцээрээ баталснаар бодит үр дүнг нь гурваас таван жилийн дараагаар харах бололцоотой юм. Энэ нь ажлын байр нэмэгдэх,  эдийн засгийн хувьд дэвшил гарах гээд олон сайн талтай. Гэрээг баталснаар дэвшилтэй талууд гарч ирэх болно.

-Олон хүнд УИХ-аас Оюутолгойн гэрээг дахин буцааж магадгүй гэсэн болгоомжлол төрж байгаа. Гэрээг батлахгүй цаг хугацаа алдах нь манай улсад хэр хохирол учруулах бол. Яаравчлах хэрэгтэй юу?

-Хэлэлцээрийн үйл явц үргэлжлээд үндсэндээ таван жил болж байна. Таван жилийн хугацаанд өдөрт нэг сая доллар орж ирэх байсан. Үүнийг таван жилээр тооцож үзвэл их мөнгө гарна шүү.  Гэтэл Монголын Засгийн газар ашиглах боломжоо хойшлуулан алдаж байгаа. Гэрээний төслийг хойшлуулах нь Монголд ямар ч ашиггүй. Гэрээ батлах үйл явцад ийнхүү удаан хандаж, “зуурч” байгаа нь гадаад орны зарим хөрөнгө оруулагчдад төвөгтэй санагдаж, Монголд орж ирэх хөрөнгө оруулалт “замхрах”, орж ирэхгүй байх аюултай.  Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хэлэлцээр олон жил үргэлжилж байгаа нь бусад хөрөнгө оруулагчдад төвөгтэй санагдаж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын аль ч салбарт оруулах хөрөнгө оруулалт багасна гэсэн үг. Мөн ард иргэдийн хувьд үнэтэй зардал тусч байгаа хүлээлт юм. Байгалийн баялгаа бүрэн ашиглахын тулд гадаад орны өндөр төвшний компаниудтай түншилж ажиллах нь Монголын ард түмний эрх ашигт нийцэх болно.

Д.БОЛОРМАА

Уншсан тоо: 186   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.