Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » Могойн голд эрчим хүчний эх үүсвэр барихаар хөрөнгө төсөвлөв

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл буюу төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг өчигдөр Төсвийн байнгын хороогоор хийлээ. Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын таван гишүүн дээрх аймгуудад цахилгаан дамжуулах шугам барихад 3.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн санал оруулжээ.

Цахилгааны эх үүсвэрийг нь бариагүй байхад дамжуулах шугамыг барина гэж буй тэдний саналд гишүүд эргэлзэв. Учир нь Тайширын усан цахилгаан станц /УЦС/-тай  холбоотой гашуун туршлага байдаг аж. Уг УЦС-ыг барьж дуусах үед цахилгаан дамжуулах шугамууд нь бэлэн байх ёстой гэж тухайн үеийн УИХ-ын гишүүд үзжээ. Ингээд 20 тэрбум төгрөгөөр цахилгаан дамжуулах шугам барьсан юм байна. Хэдэн жилийн дараа Тайширын УЦС ч баригдаж дуусчээ.

Гэтэл усан санг нь дүүргэх хангалттай ус байдаггүй. Үүнээс болоод уг станц одоо болтол ажиллахгүй байгаа. Техник, эдийн засгийн үндэслэлд усны түвшнээс хамаараад хэзээ ашиглалтад орох нь тодорхой болохыг заасан ч гишүүд түүнийг анзаараагүй гэнэ. Ингээд түрүүлээд барьчихсан шугамууд нь эхнээсээ тоногдоод 20 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэнтэй адил болж буй аж. Энэ  түүхийг давтмааргүй байгаа учир эхлээд эх үүсвэрийг нь барих ёстой гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, мөн гишүүн Ч.Улаан нар тайлбарлав. Цахилгааны эх үүсвэр барихад хоёр жил шаардагддаг гэнэ. Тиймээс Засгийн газар  дээрх мөнгийг 2010 оны төсөвт тусгая гэж буй аж. Харин Завхан, Говь-Алтайгаас сонгогдсон эрхмүүд дараа жил төсөвт тэр хөрөнгийг тусгаж өгнө гэдэгт итгэхгүй байгаагаа хэлэв.

Д.Балдан-Очир, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар “Эхлээд цахилгаан дамжуулах шугамыг нь төр бариад өгчих. Эх үүсвэрийг нь хувийн хэвшлийнхэн барина. Тэднийг бид дэмжих ёстой” хэмээн зөрүүдлэв. Өмнөх туршлага ярьж, шат дарааллыг сануулсан заримд нь тэд бүр гоморхож, “Өөрсдийнхөө асуудлыг болохоор дэмжээд л байдаг юм билээ” гэсэн юм.

Манай улсын 21 аймгаас одоо Завхан, Говь-Алтай   л эрчим хүчний эх үүсвэргүй байгаа аж. Эдгээр аймгийг дизель станцаар аргацаадаг. Үүнд нь зориулж төсвөөс жилд 10 тэрбум төгрөг зарцуулдаг аж. “3.8 тэрбум төгрөгөөр цахилгаан дамжуулах шугамыг нь бариад өгчихвөл энэ мөнгийг ч хэмнэнэ” хэмээн Ж.Энхбаяр ухууллаа. Дээрх хоёр аймгийг хэрхэн эрчим хүчний эх үүсвэртэй болгох талаар эрдэмтэн судлаачид Хөвсгөл-Могойн гол, Баянхонгор-Баянтээлийн нүүрсний уурхай, Түргэний УЦС-Тайширын УЦС-аас гэсэн гурван хувилбар боловсруулсан юм байна.

Эдгээрээс Могойн голд эх үүсвэр бариад тэндээсээ Завхан, Говь-Алтай руу цахилгаан дамжуулах шугам татахыг хамгийн боломжтой нь гэж   үзсэн аж. Тэнд эрчим хүчний эх үүсвэр барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулчихсан, ЭБЭХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр оруулж шалгуулах гэж буй юм байна.

Хэсэг маргасны эцэст Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Эх үүсвэргүй байхад шугам байгаад ч иргэдийн гэрт цахилгаан очихгүй. Тиймээс 3.8 тэрбум төгрөгийг чинь Могойн голд эрчим хүчний эх үүсвэр барихад зориулж тусгавал яасан юм” гэлээ. Санал оруулсан гишүүд ч дэмжлээ. Ингээд “Могойн голд цахилгааны эх үүсвэр барих техник, эдийн засгийн үндэслэл, Тэлмэн, Могойн голын цахилгаан дамжуулах шугам, дэд станцад зориулж 3.8 тэрбум төгрөг төсөвлөх” гэсэн   томъёоллоор санал хурааж олонх дэмжив. Зүтгүүлсэн саналаа дэмжүүлсэн   гишүүд санаа нь амраад гарч одлоо.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 7000 өрхийг цахилгаантай болгоход дөрвөн тэрбум төгрөг тусгах тухай саналыг хэлэлцэв. Ц.Батбаяр гишүүн “Улаанбаатарт 10 мянган өрх цахилгаангүй байна. Баянзүрх, Сонгинохайрханд ийм олон өрх бий” гэснээр “Нийслэлийн гэрэл цахилгаангүй 7000 өрхөд” болгож саналын томъёоллыг өөрчлөөд дэмжсэн юм.
Уншсан тоо: 258   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.