Хайх:
Хэлээ сонгох:     Бүртгэлтэй бол нэвтрэх үгүй бол бүртгүүлэх
Мэдээ » “Бороо гоулд”-ын уурхай орчмоос цианит илрээгүй гэсэн дүгнэлт гаргажээ
Саяхан “Бороо гоулд”-ын уурхайд цианит алдагдаж, дээгүүр нь ниссэн шувуу үхэтхийн унаж байна гэсэн мэдээлэл ажил хаялтын үөэр гарч байв. Ажил хаясан ажилчид, иргэний хөдөлгөөнийхөн энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тухайлбал, “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд 2009 оны тавдугаар сарын 11-ний өдөр явуулсан шаардлагад “төхнологийн горимыг сайтар мөрдөж ажиллаагүйгээс асар хортой цианит алдагдсан байх магадлалтай… тул шалгах шаардлагатай” байгаа талаар мэдэгдсэн байдаг.
Хэрэв үнэхээр уурхайд цианит алдагдсан бол ноцтой асуудал үүсэх нь дамжиггүй. Тиймээс Бороогийн уурхайд цианит алдагдсан гэх мэдээлийг нягтлахыг хүслээ.
УИХын даргад хандсан шаардлагын дагуу Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хэд хэдэн яам агентлаг, иргэний хөдөлгөөнийг оролцуулсан томоохон шалгалт хийсэн билээ. Шалгалтын хэсгийн хуралдаан дээр нуруулдан уусгалтын хулдаас / плёнк гэж нэрлэдэг/ цоорсон талаар      яригдсан. Гэхдээ нуруулдан уусгалтын хулдаас нь гурван давхар байдаг ба нэгдүгээр үе нь цоорсон гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр цаана нь хоёр үе хулдаас цоороогүй учир цианит алдагдаагүй гэсэн үг. Тодруулбал, овоолсон шорооны дор гурван үе хулдаас дэвсэж цианит алдагдахаас сэргийлдэг бөгөөд шороон дээрээс цианит нэвчүүлэх аргаар алтыг нь ялган авдаг байна. Үүнийг нуруулдан уусгах арга гэдэг. Нуруулдан уусгах төслийг хэрэгжүүлснээр захын агуулгаас бага буюу үйлдвэрт буталж нунтаглаж боловсруулахад эдийн засгийн хувьд ашиггүй, хуучин хаягдалд тооцож байсан балансын бус 0.2-1.0 г/т алт агуулсан ядуу хүдрээс алтыг ашигтайгаар ялгаж авах боломж нээгджээ. Энэ технологийг өнөөдөр дэлхийд уул уурхайн хамгийн өндөр хөгжсөн Австрали, Өмнөд Америк, Хойд Америкт ашиглаж буй. Гурван давхар хулдаасны доор ч шавраар барьцалдуулан 60 см хэртэй давхарга үүсгэдэг гэсэн. Иймээс хулдаасны зөвхөн нэг үе цоорсноор цианит алдагдлаа гэж яаран дүгнэлт хийх хэнд ашигтай юм бол. Шалгалтын хэсэг шинжилж үзээд цианит алдагдаагүй болохыг нь тогтоосон байхад шүү дээ. Шалгалтын танилцуулгад “Арван төрлийн ус, зургаан төрлийн хөрсний бохирдлын байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт хийхэд Бороо голын ус, 10А шавхдаг худгийн ус, 11 дүгээр гүиий худгийн ус, Их даширын гүний худгийн ус, нуруулдан уусгалтын дунд худгийн ус, нуруулдан уусгалтын зүүн доод худгийн ус, нуруулдан уусгалтын баруун дээд худгийн ус, ажилчдын гал тогооны ус, ажилчдын ариун цэврийн ерөөний ус зэргээс авсан дээжинд хар тугалга, цайр, кадми, зэс, никель зэрэг хими, хүнд металлын үзүүлэлтүүд эрүүл ахуйн зөвшөөрегдөх хэмжээнээс хэтрээгүй, чанарын урвалын шинжилгээний дүнгээр цианит болон мөнгөн ус илрээгүй” гэжээ. Мөн 4931-4937 дугаартай хөрсний шинжилгээний дүнгээр “Нөхөн сэргээсэн хөрс, нуруулдан уусгалтын салхины доод талаас авсан хөрс, нуруулдан уусгалтын баруун талаас авсан хөрс, захиргааны байрны дэргэдэх хөрс, хаягдлын далангийн хөрс зэргээс авсан дээжинд хийсэн чанарын урвалын шинжилгээний дүнгээр цианит болон мөнгөн ус илрээгүй” гэж дүгнэлтдээ бичсэн байна. Дээрх дүгнэлтүүд “Бороо гоулд”-ын уурхайд цианит алдагдсан гэдэг нь бас л худал болохыг нотолж 6уй. Мэргэжлийн хяналтын байгууллага, ажлын хэсгийн эл дүгнэлтээс илүү итгэх баримт юу байх билээ.
Д.ЭНЭРЭЛ
Уншсан тоо: 204   |   Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
[ Бусад смайл ]
Сэтгэгдлүүд
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн   Их уншсан
“Хүннү коал”. Энэ нэр Монголчуудаас илүүтэй олон улсын хөрөнгө оруулагчдад танигдаж буй. Жилийн өмнө сураг ч үгүй байсан компани Австралийн бирж дээр хувьцаа гаргаад анхны удаад 20 сая доллар босгон хөрөнгийн зах зээлийн хаалгыг хүчтэйгээр татсан юм. IPO хийснээс хойших зургаан сарын хугацаанд компанийн хувьцаа хэд дахин өсөөд байна. Монголын уул уурхайгаас олон улсын бирж дээр IPO хийж буй компаниудаас “Хүннү ...........

"Гашуун сухайт" хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдрийн хуралдаан дээр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

Монголын хөрөнгийн биржид өчигдөр 20 ХК-ийн 92 сая төгрөгийн үнийн дүн бүхий 155.400 ширхэг хувьцаа арилжжээ. Түүнээс “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 14.9 хувиар дээшилж 862, “Талх чихэр” компанийнх 14.1 хувиар өсөн 3150, “Шарын гол” компанийн хувьцаа 11.9 хувиар өсөж 8303 төгрөгт хүрэв. Мөн “Багануур” компанийн хувьцаа 8.7, “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнөөс үзвэл, уул уурхайн компаниудын хувьцааны ханш дээшлээд байна. Харин “Монгол ............

Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Монголд айлчлал хийж байна. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ сарын 30-ны өдөр бараалхаж, уулзлаа. Ноён Окада Кацуяа Япон улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ....


Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонгол Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010

Лондоны металлын бирж дээр өчигдрийн 13.00 цагийн байдлаар нэг тонн зэсийн үнэ өмнөх өдрийнхөөс 1.5 хувиар буюу 110 ам.доллараар нэмэгдэж 7392.5 ам.долларт хүрлээ.

Зэсийн хэрэглээ 20-р зууны эхэн үеэс жилд тогтмол дөрвөн хувиар нэмэгдэж ирсэн тухай эрдэмтэд өгүүлдэг. Учир нь хү­мүү­сийн өргөн хэрэглээний ба­раа бүтээгдэхүүнд зэс их хэм­жээ­гээр агуулагддаг. Ингэхээр хүн амын өсөлтийг дагаж зэ­сийн хэрэглээ өсөх нь ойл­гомж­той. Өнгөрсөн зууны эхээр.........

"Discover Mongolia 2010" уул уурхайн салбарт хєрєнгє оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх сарын найман, есний єдєр Монголын хvvхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Манай улсын тєсвийн дийлэнхийг бvрдvvлдэг тус салбарын энэхvv....

Хятад улс 2007 онд Өмнөд Арабын Нэгдсэн Улсыг ардаа орхиж алтны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байсан. Хятадад 2000-2009 оны хугацаанд энэ металлын үйлдвэрлэл 90 хувиар нэмэгдэж, 172-323 тоннд хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ӨАНУ болон Австрали хоёр алтны олборлолтоо 50 болон 25 хувиар нэмэгдүүлж байжээ. “Metal Bulletin”-ийн мэдээлснээр,....

Баннер
Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.