Календарь
Missing: Mod_Company.introduction

Айвенхоу Майнз компани 1994 онд байгуулагдсан Канадын уул уурхайн компани юм. 1996 оны 6-р сард үйл ажиллагаагаа өргөтгөж хувьцаат компани болжээ. 

Айвенхоу Майнз ХК нь Казахстан, Бирм, БНХАУ-д ашигт малтмалын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ Бирмд зэсийн олборлолтоо эхлээд байгаа юм.
 
Компани нь 1997 оноос Монгол улсад геологи хайгуулын ажил эхлүүлж 2000 онд охин компани болох Айвенхоу Майнз Монголия Инк /АММИ/ ХХК-ийг Монгол улсад бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

АММИ ХХК Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант сумын нутаг дэвсгэрт орших Оюу Толгой ордын нөөц баялгийг урьдчилан тогтоож ашиглалтаа эхлэхээр ажиллаж байна. Оюу Толгой орд нь дэлхийн зэс алтны томоохон ордуудын нэг бөгөөд дэлхийн шилдэг техник технологи ашиглах шинэ үеийн уурхай болох юм. 

Манай компани одоогийн байдлаар нийт 740 үндсэн ажилтан ажиллагсадтай ба Оюу Толгойд гэрээт компаниудын 500 гаруй ажилтан ажиллагсад хайгуулын болон барилгын ажлыг гүйцэтгэж байна.
 
Оюу Толгой төсөл нь Говийн бүс нутагт буюу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос урагш 550 км, Монгол-Хятадын хилээс хойш 80 километрын зайд оршдог Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хэрэгжиж байна.

Мэдээнүүд
Энд одоогоор хараахан мэдээлэл ороогүй байна
fdsa fdsa
 fdsa fdsa fdsa
test
fdsa fdhakhkdsa fdsa
infomine.mn   © Монголын Уул Уурхайн Бирж Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдана.