Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

Биржийн зорилго:
        Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхитэй оролцож, уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, тэдгээрт ажил, үйлчилгээ үзүүлэх, цаашид Монгол улсын уул уурхайн бирж байгуулахад оршино.
Үйл ажиллагаа:       
       а/   Төрөөс эрдэс баялгийн салбарт явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой чиглэлээр төсөл боловсруулж төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэгч байгууллага болж оролцох;
        б/   Биржийн гишүүдийг хөрөнгө оруулалт, ашигт малтмалын хайгуул, олборлолт, уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, зах зээл, үнэ, ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж, техник технологи болон бусад мэдээллээр хангах;
         в/ Гишүүдийг гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаанд шууд харилцаа холбоо тогтоож өгөх.
         г/ Гишүүн байгууллагуудыг хооронд нь танилцуулж, хамтран ажиллах,  томоохон бизнест хамтарч оролцох, мэдээлэл солилцох,  бизнесийн цар хүрээ, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх.
       д/ Хөнгөлөлтийн картын сүлжээг бий болгож гишүүн байгууллагууд хоорондоо хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, хөрөнгө оруулалт, борлуулалтын асуудлаа хамтдаа шийдвэрлэх нөхцөлийг бий болгох.
      е/    Бизнес уулзалт, сургалт семинар, үзэсгэлэн, чуулга уулзалтуудыг зохион байгуулах.
      ё/ “Уул уурхайн бизнес мэдээллийн сүлжээ”-г бий болгож уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч компаниудын мэдээллийн дэлгэрэнгүй баазыг файлаар болон вэб блог  хэлбэрээр бүрдүүлж Оюутолгой, Тавантолгой, уул уурхайн компаниудад өгөх
      ж/ Гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг биржийн вэб сайт, сонингоор сурталчилан мэдээлэх

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
6