Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

“Mongolia Energy Corp Ord”-ын хувьцаа огцом унав

Огноо: 2012-01-26

Сүүлийн үед тогтвортой өсч байсан “Mongolia Energy Corp Ord”-ын хувьцааны ханш өчигдрийн хаалтаар 20 хувиар огцом доошилж, нэгж хувьцаа нь 0.0800 ам.доллар болсон байна. Ханшийн энэхүү хүчтэй өөрчлөлт  ямар шалтгаантай болох нь одоохондоо тодорхойгүй байгаа юм. Мөн он гарсаар харьцангүй тогтвортой байгаа “Петро Матад”-ын хувьцаа бага зэрэг буюу 1.60 хувиар доошилж, нэгж хувьцаа нь 36.90 фунт болжээ.

Харин “Рио Тинто”-той хийсэн наймаанаас шалтгаалан энэ долоо хоногийн турш унаж байсан “Айвенхоу майнз”-ын хувьцаа эргэн сэргэж, нэгж хувьцааны үнэ 17.15 ам.доллар болсон юм. Түүнчлэн, Монголд алтны орд эзэмшдэг Канадын компаниудын хувьцаанд өсөлт ажиглагдаж байна. Монголын уул уурхайн хувьцаанаас өчигдөр хамгийн өндөр хувиар өссөн хувьцаанд “Сентерра гоулд” 10.22 хувиар бичигдэж, нэгж хувьцаа нь 20.28 канад доллар боллоо.

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
6