Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

Бээжинд томоохон гэрээнүүдийг шийдвэрлэнэ

Огноо: 2012-01-27

Азийн уул уурхайн хамтрагчдын зургаа дахь удаагийн чуулга уулзалт Бээжинд болох гэж байгаа тухай “Майнинг репорт” сайтад бичжээ. Тэдний өгүүлснээр чуулга уулзалтын үеэр томоохон гэрээ хэлэлцээрүүд шийдвэрлэгддэг бөгөөд ихэвчлэн Төв Азийн уул уурхайн асуудал яригддаг байна.

Энэ оны тавдугаар сард болох энэхүү уулзалтад 25 улсын 300 гаруй компанийн 1300 орчим төлөөлөгч оролцох аж. Тухайлбал, БНХАУ-ын Уул уурхайн олборлолтын яам, Хятадын уул уурхайн холбоо, Хятадын олон улсын уул уурхайн групп, Азийн уул уурхайн холбоо, ОХУ-ын уул уурхайн зөвлөл, Монголын Үндэсний уул уурхай ассоциаци оролцож гэрээ хэлэлцээр болон бусад асуудлаар санал бодлоо солилцох юм.
Мөн Хятадын XII таван жилийн төлөвлөгөөнд уул уурхайн асуудал хэрхэн тусгасныг тус улсын албаныхан тайлбарлах аж. Энэ үеэр бизнес эрхлэгчид болон албаны төлөөлөгчид ганцаарчилсан уулзалтад оролцоно.

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
7