Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2009-2010 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТОЙМ

Огноо: 2010-12-21

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2009-2010 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТОЙМ

Тусгай зөвшөөрөл бүхий талбайн нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

 

2005 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 44,5 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хамарсан байсан бол 2009 онд 25,2%, 2010 онд 16% болж буурсан байна.

 

Олон улсын ил тод байдлын шаардлагыг хангалаа

Монгол Улсыг “Олон улсын ил тод байдлын санаачлагын шаардлагыг хангасан орон”-оор хүлээн зөвшөөрлөө. Уул уурхайн салбарт төр нь авснаа, аж ахуйн нэгжүүд нь өгснөө ил тод зарладаг болсныг олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрөв.


26 уурхайг ашиглалтад хүлээн авлаа

2009 онд 14, 2010 онд 12 уурхай ашиглалтад орлоо. Эдгээр уурхайд 3700 ажлын байр шинээр бий болж уул уурхайн салбарт нийт 50 орчим мянган хүн ажиллаж байна.

 


1.Цавын холимог металл

2.Элстэйн төмөр

3.Ухаа худгийн хүүрс

4.Дугатын хярын дайрга

5.Бор-Өндөрийн УБҮ

6.Баргилтын чулуу

7.Төмөртэйн төмөр

8.Хотгорын нүүрс

9.Зээгтийн нүүрс

10.Авдрантын цагаан тугалга

11.Халивын элс

12.Хөөтийн нүүрс

13.Даланжаргалангийн жоншны баяжуулах үйлдвэр

14.Улааны холимог металл

15.Нарантолгойн алт

16.Төмөртолгойн төмөр

17.Худгийн амны алт

18.Худаг байшинт төмөр

19.Хар ямаатын алт

20.Дөрвөлжингийн төмөр

21.Зүүн далангийн нүүрс

22.Бортолгойн төмөр

23.Хуцтолгойн шохойн чулуу

24.Тахилтын нүүрс

25.Улаан-Овоогийн нүүрс

26.Баян-Уулын алт


Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлууллаа

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна. Оюутолгойн төсөл дээр нийт 5510 ажилтан ажиллаж байгаагийн 3811 нь буюу 69.7 хувийг монголчууд эзэлж байна. 2010 онд Оюу Толгойд 754 сая ам.долларын барилга бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг батлуулан ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани Тавантолгой төслийн хүрээнд уурхайн хөрс хуулалтаа хийж, уурхайн амыг нээж байна.


Нүүрсний экспорт нэмэгдлээ

 


Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлс¬нээр 2010 онд нүүрсний экспорт 15 сая тоннд хүрээд байна.


Нүүрс нийлүүлэгч уурхайнууд болон ДЦС-ууд хоорондын хуримтлагдсан өр, авлага

 


Нүүрс нийлүүлэгч уурхай болон дулааны цахилгаан станц хоорондын өр авлага 47,3 хувиар буураад байна.


2008-2010 онд шинээр ашиглалтад оруулсан Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, төвлөрсөн эрчим системд холбогдсон сумын төв

 


Говь-Алтай аймгийн Алтай суманд 200 кВт, Цогт сумын Баянтоорой багт 100 кВт -ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин сумдад тус бүр нь 150 кВт-ын Дорноговь аймгийн Мандах суманд 120 кВт-ын чадалтай нарны цахилгаан станц, цөлжилтөөс хамгаалах системийг ашиглалтад оруулсан.

Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дөргөний УЦС 2010 онд 26,2 сая кВтц, Тайширын УЦС 3,3 сая кВтц цахилгаан эрчим үйлдвэрлэсэн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Хөх морьт, Дарви, Тонхил, Шарга, Төгрөг сумдыг эрчим хүчээр хангалаа.


Цахилгаан, дулааны эрчим хүчний түгээлт өслөө

 


Эрчим хүчний салбарын  2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн  дүнгээр 3843.76 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 5051,6 мянган Гкал дулааныг хэрэглэгчдэд түгээсэн нь өнгөрсөн оныхоос  цахилгаан эрчим хүчний түгээлт 289 сая кВт.ц буюу 9 хувь, дулааны эрчим хүчний түгээлт 573,2 Гкал буюу 10 хувь тус тус өссөн байна.


Эрчим хүчний авлага өглөг буурч байна

 


Эрчим хүчний салбарын авлага, өглөгийн хэмжээ  2008-2010 онуудад буурах чиг хандлагатай байна. Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн татаасыг компаниудад олгосноор бусдад өгөх өглөгийн хэмжээ 2010 онд өмнөх оныхоос 38 хувиар буурч салбарын санхүү, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлсөн.


Үйлдвэрүүдийн найдвартай
ажиллагааг хангалаа

Засгийн газраас жил бүр орон нутгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад зориулж татаас олгож ирсэн. Энэ татаасын хэмжээ 2010 онд 29 хувиар өссөн. 2011 онд 2009 оныхоос 49 хувиар өсөх хандлагатай байна.


Монгол Улс газрын тос олборлогч орон боллоо

 


Тамсагийн Тосон уул 19 дүгээр талбайн газрын тосны геологийн нөөцийг 119.02 сая тонн, тосонд ууссан хий 2.59 тэрбум м3, үүнээс ашиглах газрын тосны нөөцийг 13.67 тонноор баталж Эрдэс баялагийн нөөцийн нэгдсэн санд бүртгэн авснаар Монгол Улс газрын тос олборлогч орон боллоо.


Газрын тосны салбарын төсөвт оруулах орлого өсөн нэмэгдэж байна

 


1996-2010 оны  газрын тосны олборлолт,  экспорт,  улсын төвлөрсөн төсөвт оруулсан орлогын хэмжээ.


Газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал

 


Газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр жилийн байдлаар тогтвортой байна. Онцгой албан татвар болон Гаалийн албан татварт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулснаар 2009 оны есдүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангаж ирсэн.

 

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
9