Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

Хүрэн нүүрсний ордод хөрөнгө оруулалт хайж байна

Огноо: 2010-10-13

Лицензийн дугаар: 15....x
Ашигт малтмал: Хүрэн нүүрс
Талбайн нэр:  .......
Талбайн хэмжээ:  17936.45 гектар


Судалгааны түүх
Судалгааны талбай нь 1:1000000 болон 1:500000 геологийн зураглал, гидрогеологи ,геофизикийн тайланд бүхэлдээ хамрагдсан байна. Эдгээрээс хамгийн сүүлд  хийгдсэн ажил нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн 1:200000-ны геологийн бүлэгчилсэн зураглалын ажлын тайлан.”  юм. Зураглалын ажлын үр дүнд нүүрс, шатдаг занар, Fe, Mn, Cu, Zn, Pb, W, Li, Au, Ag, CaF2,  бал чулуу цеолитын илрэл, эрдэсжсэн цэгүүдийг илрүүлсэн. Ордын нүүрсийг P2-904сая.тн, Чандманы Fe-ийг P3-212.5сая.тн,  Cu-ийн P1+P2-2.6сая.тн, Хийдийн хүхрийн колчеданы илрэлүүдэд таамаг нөөц бодож хэтийн төлөвтэй талбай, район, зангилаа мөн 1:50000-ны эрэл зураглалын ажил хийх талбайг тус тус ялгажээ.
Үүний дараа судалгааны талбайн ойр орчимд хувийн хөрөнгөөр нүүрсний чиглэлээр хайгуулын ажил хийгдсэн бөгөөд бусад ашигт малтмалын чиглэлээр мөн адил судалгааны ажлууд хийгдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын уул уурхайн биржээс авна уу

Утас: 70116009

И-мэйл:info@infomine.mn

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
7