Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт
Огноо: 2010-10-15
| Захиалагч: Эрдэнэс МГЛ ХХК |
| Тендерийн нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт |
| Зарлагдсан огноо: 2010-8-31 |
| Шалгаруулах огноо: 2010-9-24 |
| Дугаар: |
| Дэлгэрэнгүй тайлбар: Огноо: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр |
Нэр: Таван толгойн нүүрсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын урьдчилсан сонголт
Дугаар: Эрдэнэс-ТТ/30/08/2010
1. Таван толгойн нүүрсний ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн дунд олон улсын хэмжээнд энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Таван толгойн нүүрсний орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтсан, нутгийн өмнөд буюу говийн бүсэд оршдог, дэлхийд томоохонд тооцогдох коксжих нүүрсний орд юм.
Монгол Улсын Их Хурал (Парламент), Засгийн газрын шийдвэрийг үндэслэж, Төрийн өмчийн хорооны удирдамжийн хүрээнд уул уурхайн гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийг сонгох тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн чадавхийг магадлах зорилгоор энэ урьдчилсан сонголтыг явуулж байна.
Энэ урьдчилсан сонголтод тэнцэж, тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь Эрдэнэс МГЛ ХХК-ийн охин компани болох, Таван толгойн нүүрсний ордод явуулах үйл ажиллагааг хариуцах “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгч болно.
3. Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
• Жилд 15 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрсийг оролцуулан) олборлох, ийм хэмжээний бүтээгдэхүүн олборлоход шаардагдах хөрс хуулалтын ажил хийх туршлага, чадавхи бүхий байх;
• Үйл ажиллагааны гол үндсэн чиглэл нь олборлолтын үйл ажиллагаа байдаг гэрээгээр олборлолт гүйцэтгэдэг нэр хүнд бүхий оператор компани байх;
• Аудитаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, балансаа ирүүлэх (тухайн орны санхүүгийн жилээр тооцсон байж болно);
• Гэрээт ажлыг хэрэгжүүлж эхлэхэд хүрэлцэхүйц санхүүгийн чадавхи, төслийн санхүүжилтийг хийх санхүүгийн байгууллагатай холбогдож чадах найдвартай холбоо харилцаатай байх;
• Өөрийн орон болон олон улсад үйл ажиллагаагаараа танигдаж үнэлэгдсэн, түүний дотор уул уурхай өндөр хөгжсөн оронд нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэдэг, уурхай ажиллуулдаг туршлагатай байх;
• Уул уурхайн дэвшилтэт тэргүүний техник, технологи хэрэглэдэг байх;
• Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар олон улсын стандартыг баримталж хэвшүүлсэн байх;
• Хөдөлмөрийн аюулгүйн үйл ажиллагааны өндөр үзүүлэлттэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хангасан байх;
• Олборлолтын ажлыг гүйцэтгэх өндөр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчинтэй байхаас гадна үйл ажиллагаа явуулах орны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах хөтөлбөртэй байх;
• Ашиг сонирхлын зөрчилгүй байх
• Бусад*
*Жич: Оролцогчид тавих бусад дэлгэрэнгүй шаардлагыг урьдчилсан сонголтын баримт бичгээс үзнэ үү.
4. Урьдчилсан сонголтод тэнцсэн оролцогчдод тендерийн урилгыг 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зарлаж, илгээхээр төлөвлөж байна.
5. Сонирхсон эрх бүхий оролцогч нь Урьдчилсан сонголтын баримт бичгийг 8,000 (найман мянга) америк доллараар эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр худалдан авч болно. Төлбөрийг захиалагчийн харилцах дансаар хийнэ. Харилцах дансны мэдээллийг холбоо барих хаягийн дагуу холбогдож авна. Төлбөрийг биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бэлнээр хийж болно. Харилцах дансаар дамжуулж хийсэн төлбөрийн баримтын хуулбарыг факс, эсхүл электрон шуудангаар захиалагчид ирүүлсэн байна.
6. Захиалагч сонирхогч этгээдэд түүний хүсэлтийн дагуу урьдчилсан сонголтын баримт бичгийг электрон шуудангаар хүргүүлж болно.
7. Сонирхогч этгээд урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн заавар, маягтын дагуу бэлтгэсэн мэдүүлгийг (баримт бичгийг) шуудан, буухиа шуудан болон итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан ирүүлнэ. Шуудан алдагдсан буюу хугацаа хоцорч ирсэн тохиолдолд Захиалагч хариуцлага хүлээхгүй.
8. Урьдчилсан сонголтод оролцох мэдүүлгийг дор дурдсан хаягаар 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагаас өмнө Захиалагчид хүргүүлнэ. Захиалагч хугацаа хоцорсон мэдүүлгийг хүлээн авахгүйгээр буцаах эрхтэй.
9. Захиалагч оролцогчийн мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдож гаргасан аливаа зардлыг хариуцахгүй.
10. Захиалагч нь урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй оролцогчийн мэдүүлгээс татгалзаж энэ тухай тэдгээрт мэдэгдэнэ. Урьдчилсан сонголтод тэнцсэн оролцогчид шалгаруулалтын дүнгийн талаар мэдэгдэнэ.
11. Тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч нь 5-10 жилийн хугацаанд (тодорхой хугацааг уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээс хамаарч гэрээгээр тохирно) Таван толгой ордод чанарын шаардлага хангасан нүүрсийг олборлох, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, уурхайг төлөвлөх болон зохион байгуулах, хөгжүүлэх зэрэг шаардлагатай бусад үйл ажиллагааг явуулах үүргийг гэрээний дагуу хүлээнэ.
12. Сонирхогч этгээд дараахь мэдээллийг холбоо барих хаягаар холбогдож хүлээн авах боломжтой. Үүнд:
• Таван толгойн нүүрсний орд, түүний уул-геологийн нөхцөлийн талаархи зарим судалгаа;
• Төрийн өмчит компани, үүнд “Эрдэнэс МГЛ” компани, түүний охин компани болох шинээр байгуулагдах “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тухай;
• Монгол Улс, Эрдэс баялаг, эрчим хүчний Яам, Төрийн өмчийн хорооны талаарх мэдээлэл;
• Монгол Улсын холбогдох зарим хууль тогтоомж, дүрэм журам;
13. Урьдчилсан сонголт болон тендер шалгаруулалтад уг асуудлыг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомж, журмыг баримтална.
14. Мэдүүлэг ирүүлэх болон холбоо барих хаяг:
Эрдэнэс МГЛ ХХК
Гэрээт олборлогчийн урьдчилсан сонголт
Дипломатын 95 дугаар байр, 37 тоот
Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976-7011-0735, +976-7011-0625
Факс: +976-7011-0725
Е-mail: info@erdenesmgl.mn
Холбоо барих хүн:
Ч.Батбаатар /утас: +976 9907-1318/ batbaatar.ch@erdenesmgl.mn/
Ц.Цэнгүүн /утас: +976 8820-2933/tsenguun@erdenesmgl.mn/



