Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

"Эрдэнэт" үйлдвэр 40 дүгээр байрт жагсч байна

Огноо: 2011-01-14

Олон улсын уул уурхайн байгууллагуудын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөц 650 сая тонн гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь дэлхийн 30 жилийн хэрэгцээг хангах бөгөөд дэлхийн улс орнууд одоогийн байдлаар жилд 20 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэж байгаа аж. Манай улсын "Эрдэнэт" үйлдвэр анх 1982 онд ашиглалтад орох үедээ дэлхийн арван үйлдвэрийн нэгд зүй ёсоор тооцогдож байсан бол өнөөдөр 40 дүгээр байрт жагсч байна. Өнөөдөр тус үйлдвэр 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн нөөцийг анх 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж тооцсон бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд олборлосон хэмжээг нь тооцоолон бодоход одоо дөрвөн сая тонн зэсийн баяжмалын нөөц үлджээ. Харин Оюутолгойн орд 2,5 тэрбум тонн зэсийн баяжмалын нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан тайлангаар бол 30 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй ажээ.


Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
7