Хар тугалга эмийн найрлагад ордог
Огноо: 2011-03-21
Хар тугалга нь (plumbum гэсэн Латин үгнээс гаралтай) химийн элементийн үелэх системд Pb гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 82 болох химийн элемент юм. Зөөлөн, хувийн жин ихтэй, хортой металл болно. Байгаль дээр исэл, cульфид байдлаар тохиолдоно. Хар тугалга нь уран, тори зэрэг цацраг идэвхит элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүн юм.
Хар тугалга нь байгаль дээр дан байдлаар тохиолдох нь маш ховор боловч 80 орчим эрдсийн найрлагад ордог. Ихэнх тохиолдолд сульфид хэлбэрээр тохиолдоно. Хар тугалга хутгаар хэрчигддэг, хумсаар мөр гардаг. Зөөлөн давтамхай шинж чанартай. Хар тугалгаар хийсэн эдлэл бүүдгэр өнгөтэй байдаг. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгаар аккумуляторын тугалган дугтуй, химийн үйлдвэрийн хүчилд тэсвэртэй тугалган аппарат хэрэгсэлд хэрэглэнэ. Хар тугалгын нэгдлүүд бусад хүнд металлын адил хортой боловч зарим нэг нэгдлийг эм болгон ашигладаг.




